Wednesday, December 14, 2016

hardware

Техник хангамж
Комьпютерийг бүрдүүлж байгаа техник хангамжын үйл ажиллагааг ерөнхийд нь дараах 5 хэсэг болгон хуваан авч үздэг.
1.      Оролтын хэсэг
2.      Санах ойн хэсэг
3.      Тооцооны хэсэг
4.      Удирдлагын хэсэг
5.      Гаралтын хэсэг
Дээр дурьдсан хэсгүүд дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
·         Оролтын хэсэг: Энэ хэсэг нь комьютерийн боловсруулалтанд зориулж өгөгдөл болон програмыг оруулдаг. Энэ нь хүний нүд болон чихтэй адилхан.
·         Санах ойн хэсэг: Энэ хэсэг нь оролтон дахь өгөгдөр болон программуудыг хадгалдаг. Энэ хүний тархины санах ойн хэсэгтэй адилхан.
·         Тооцооны хэсэг: Энэ хэсэг нь програмын хадгалсан өгөгдөлд дүгнэлт хийх ба тооцоо хийх хэсгийг удирддаг. Энэ нь хүний тархины бодох хэсэгтэй адилхан.
·         Удирдлагын хэсэг: Энэ хэсэг нь оролт гаралтын хэсэг болон санах ой, тооцооны хэсгийг удирддаг. Энэ нь хүний төв мэдрэлийн системтэй адилхан.
·         Гаралтын хэсэг: Энэ хэсэг нь компьютерийн үйл ажилллагааны үр дүнг хүнд ойлгомжтой хэлбэрээр гаргадаг. Энэ нь хүний гар болон хэл яриатай төстэй.
Удирдлагын хэсэг болон арифматик хэсгийг нэг хэсэг мэт ажилуулдаг учираас эдгээрийг процессор эсвэл төв процессорын хэсэг гэж нэрлэдэг. Мөн хадгалах хэсгүүдийг функцээс нь хамаарч үндсэн болон туслах санах ойн хэсэгт хуваана.
1.      RAM (Шуурхай санах ой)
Шуурхай санах ой өгөгдлийг унших болон бичих боломжтой хагас дамжуулагч санах ой юм. Компьютер унтарсан үед хадгалагдсан өгөгдөл устана. Энэ шинж чанарыг эгшин зуурын хэмээн нэрлэдэг. Үндсэн санах ойн хэсгүүд нь шуурхай санах ойг бүрдүүлдэг учраас, процессор уншин, хаягийг санамсаргүйгээр байдлаар зааж гол хадгалах санах ойд мэдээллийг бичиж илгээдэг. Шуурхай санах ойг динамик болон статик санах ой гэж ангилдаг.
·         DRAM (динамик шуурхай санах ой)
DRAM нь битээр дүрслэгддэг бөгөөд конденсатор цэнэглэгдсэн (төлөв1) эсвэл (төлөв 0) үү гэдгээс хамаарч мэдээллийг хадгалдаг. Хэлхээнүүд нь энгийн бөгөөд жижиг учраас багтаамжтай RAM-уудыг хямд өртөгөөр бүтээх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч конденсатор хадгалагдаж буй цэнэг хэсэг хугацааны дараа алдагддаг учир санах ой тогтмол давтамжаар дахин биигдэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг сэлбэлт гэж нэрлэдэг. Өмнө нь DRAM-ууд үндсэн хадгалалтын хэсгээр ашиглагддаг байсан. Гэвч одоо үед тэднийг принтер болон бусад төхөөрөмжүүдийн оролт гаралтын хэсгийн хадгалалтын хэсгээр ашиглагдаж байна.
·         SDRAM (Синхрон динамик шуурхай санах ой)
IC технологийн процессоруудын хүчин чадлын нэлээдгүй өсөлтийн үр дагаварын улмаас хадгалалтын хэсгийг бүрдүүлэгч DRAM –уудын үйл ажилллагааны хурд процессоруудын хурдтай эн зэрэгцэж чаддаггүй. Энэхүү шалтгааны улмаас процессорын ажиллагааны хугацааг илтгэх гадаад цэгийн сигнал DRAM дээр байрладаг бөгөөд сигналын синхрончлолын дагуу төвөгтэй хаяг тогтоолтууд багасч мөн хялбар болсноор DRAM-уудыг өндөр хурдаар ашиглан хөгжих боломжтой болсон. Энэ төрлийн DRAM-уудыг синхрон DRAM гэж нэрлэдэг.
·         SRAM (Статик шуурхай санах ой)
SRAM-ууд нь флип-флоп хэлхээгээр хийгддэг. Флип-флоп нь өмнөх болон тухайн цаг мөчийн оролтын дагуу гаралтыг тодорхойлдог бөгөөд хэлхээн дэх 1, 0 гэсэн төлөвийг хадгалж чаддаг. Өгөгдөл компьютерыг унтрах хүртэл алдагддаггүй учир санах ойн сэлгэлт хэрэггүй юм. Гэсэн хэдий ч SRAM-ын хэлхээ нь төвөгтэй учир санах ойн багтаамж нь DRAM-ынхаас бага мөн үнэ нь өндөр байдаг. Гэсэн хэдий ч үүний ажиллах хурд өндөр бөгөөд процессорууд болон үндсэн санах ойн хэсэгт агуулагдах регистер зэрэг төхөөрөмжүүдэд ашиглагддаг.
2.      ROM (Тогтмол санах ой)
ROM бол зөвхөн унших зориулалт бүхий хагас дамжуулагч санах ой юм. Програмууд болон өгөгдөл эхнээсэээ ROM-д хадгалагддаг учир компьютер унтрах хүртэл хадгалагдсан мэдээлэл устдаггүй. Энэхүү шинж чанарыг нэгэн төрлийн бус хэлбэлзэл гэж нэрлэдэг.
ROM-ыг дотор нь маск ROM болон хэрэглэгчийн програмчлагддаг ROM гэж ангилдаг.
1.      Маск ROM
Хүлээн авагчруу илгээгдэхээс өмнө програмууд болон өгөгдөл аль хэдийн Маск ROM-д бичигдсэн байдаг учир хэрэглэгч ямар ч програм болон өгөгдлийг нэмж чадахгүй. Маск ROM-ыг тоглоомын кассетууд болон IPL(Интел Програм Ачааллагч) компьютерийг асаахад ашигладаг.
2.      Хэрэглэгчийн програмчладдаг ROM
Хэрэглэгч програмчлах боломжтой ROM нь ROM-ын нэг төрөл бөгөөд хүлээн авах талруу илгээгдэхээс өмнө үүнд юу ч хадгалагдаагүй байдаг учир хэрэглэгч нэг удаа үүн дээр өгөгдөл бичиж болдог. Програмчлагддаг ROM-уудыг дараах төрлүүдэд хуваадаг.
-          PROM (Програмчлагддаг ROM): Нэг л удаа өгөгдлыг бичиж болдог бөгөөд засварлах боломжгүй.
-          EPROM (Дахин програмчлагддаг ROM): Энэ нь хэт ягаан туяагаар арилгагддаг бөгөөд ийнхүү дахин бичиж болдог.
-          EEPROM (Цахилгаанаар арилгадаг ROM): Энэ нь програмын цахилгаан хүчдэлээр арилгадаг бөгөөд дахин бичих боломжтой.

EEPROM нь дижитал камерын зургийн өгөгдлийн регистерээр ашиглагддаг. Өөрөөр хэлбэл энэ нь IC картуудын хадгалалтын хэсэгт хэрэглэддэг.



No comments:

Post a Comment